Булган аймгийн прокурорын газар нь БНМАУ-ын Шүүх явдлын яамны 1938 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тушаалаар прокурор, мөрдөн байцаагч, галч-цэвэрлэгч гэсэн 3 хүний орон тоотой байгуулагдсан түүхтэй.
Аймгийн анхны прокуророор тэр үеийн Цонхлон сумын засаг дарга байсан н.Жадамбаа, анхны мөрдөн байцаагчаар Хантай сумын нарийн бичгийн дарга байсан н.Санжаажамц гэдэг хүмүүс тус тус томилогдон ажиллаж байсан.
Тус прокурорын газар нь 1938 онд анх эсгий гэрт, 10000 төгрөгийн төсөв хөрөнгөтэй, бие даасан байгууллага болж үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Өдгөө тус аймгийн прокурорын газар нь 9 прокурор, 13 захиргаа үйлчилгээний ажилтан, нийт 22 орон тоотой ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар