"Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Булган аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурагчдын байгаль экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар байгальд хог хаяхгүй байх, хогоо ангилж хаях, гол усаа бохирдуулахгүй байх, мод, ургамлыг хайрлах, амьтныг хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй зөрчлийн талаар зохих газарт нь мэдээлэх, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлж, байгаль орчныг хамгаалах мэдээллийг бусадтай хуваалцаж түгээх, амьтан, ургамлыг хамгаалах мэдлэгээ нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар яриа, таниулга хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар