Булган аймгийн прокурорын газраас аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн онцлог, прокурорын хийж гүйцэтгэдэг ажлын талаар танилцууллаа.
Сурагчид гэмт хэрэг, зөрчил ялангуяа хамгийн их үйлдэгдэж буй зам тээврийн осол, хэргийг хэрхэн шийдвэрлэдэг, прокурор хэрхэн хяналт тавьдаг, мөн прокурор болохын тулд ямар шаардлага тавигддаг талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан.
Улсын Ерөнхий Прокурорын Газар