Булган аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч Д.Мөнхсайхантай хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хүүхдийн сурч боловсрох орчны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн үйлчилгээ тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг 6 чиглэлээр хүний эрхийг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллах юм.
Мөн төрийн алба хаагчдын хүний эрхийн боловсрол, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, сургалт нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Хамтын ажиллагааны үр дүнг жилийн эцэст дүгнэх юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар