Булган аймагт гэмт хэрэгт холбогдсон болон гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан тус аймгийн прокурорын газраас хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан баг, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн ажлын уялдаа холбоог сайжруулж, тэдгээрийг чадавхжуулах зорилгоор аймгийн хэмжээнд “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Булган аймгийн Засаг дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 16 сумдын болон багийн Засаг дарга нараас гадна ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, өрхийн эмч, цагдаагийн алба хаагч нар оролцсон байна.
Аймгийн прокурорын газраас зөвлөгөөнд оролцогч нарт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр мэдээлэл хийж, хариуцлагатай аав, ээжид зориулсан “Хүүхэд-Нэг эрдэнэ, Хүмүүжил мянган эрдэнэ” гарын авлагыг сумдад хүргүүлэхээр болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар