ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Булган аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдтэй уулзаж, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой зөвлөмж өглөө.

Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, шүүхээс уг ялаар шийтгүүлсэн хүний хүлээх эрх, үүргийн талаар танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авсан байна.