ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Булган аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч нарт “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвүүдээр сургалт хийжээ.

Сургалтыг Хүний Эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь референттэй хамтран зохион байгуулсан байна.