“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хяналтын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн удирдлагууд болон алба хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гарч байгаа зөрчил дутагдал, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, тус аймгийн ерөнхий прокурор Н.Мөнхнаран ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, зөрчихгүй байх талаар үүрэг чиглэл өгсөн байна.